Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-04-2024
монгол

Шинэ мэдээ

Хакухо М.Даваажаргал Япон улсын иргэн болж, паспортоо гардан авлаа


Densmaa 2020-08-18 12:08

Хакухогийн иргэншлээ сольсон явдал нь сумогийн түүхэнд гурав дахь тохиолдол юм

      Японы мэргэжлийн сумо бөхийн ёкозүна Хакухо М.Даваажаргал  Япон улсын иргэн болж, паспортоо гардан авчээ. Тэрбээр Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлтээ өнгөрсөн оны зургадугаар сард гаргаж, Ерөнхийлөгч Х.Баттулга ёсоор болгосон байна. Ёкозуна цолтой АНУ-ын хоёр ч аварга болох Акебоно, Мусашимару нар  иргэншлээс татгалзаж Япон улсын иргэн болж байсан түүхтэй. Хакухогийн иргэншлээ сольсон явдал нь сумогийн түүхэнд гурав дахь тохиолдол юм. Түүний хувьд 2007 оны тавдугаар сарын 30-нд 22 насандаа Монголын хоёр дахь, гадаадын дөрөв дэх ёкозүна болж байв.

Үзсэн: 1465

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна