Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

Цахим уулзалт хийжээ


Densmaa 2020-09-17 02:09

Мөн Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж болохуйц төмөр зам болон авто замын төслүүдийн талаар ярилцав

        Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Төв Ази, ОХУ, Монголыг хариуцсан захирал Андре Күүсвик болон бусад төлөөлөгчтэй цахим уулзалт хийжээ. Талууд Европын сэргээн босголт хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр Монгол Улсад хэрэгжиж буй Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн явц байдал, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй санал солилцсон байна. Түүнчлэн банкны зүгээс авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ, анхаарах асуудлууд дээр санал бодлоо хуваалцан төслийн хэрэгжилтийг түргэтгэн 2020 оны есдүгээр сард багтаан төслийн эхний багцын барилгын ажлыг эхлүүлэх талаар санал хүсэлтээ илэрхийлэв. Мөн Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж болохуйц төмөр зам болон авто замын төслүүдийн талаар ярилцав.

Үзсэн: 2183

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна