Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 20-05-2024
монгол

Шинэ мэдээ

“Чингис хаан ба түүний өв” симпозиум


Densmaa 2020-09-22 11:09

Монгол Улсаас Элчин сайд Р.Болд Туркэд байгаа Монголын түүх, соёлын өвийн талаар судалгааны бүтээл хамтран гаргах санал дэвшүүлэв

      Монгол Улсаас БНТУ-д суугаа Элчин сайдын яам, Туркийн Шинжлэх ухааны академи  хамтран Туркийн Алааддин Кейкубат Их Сургуулийг түшиглэн “Чингис хаан ба түүний өв” симпозиумыг энэ сарын 15-нд зохион байгуулжээ. Симпозиумд Туркийн 12 их сургууль, музейн судлаач, эрдэмтэд оролцож, Османы цуглуулганд буй Ил хаадын зурагт ном, Топкапы ордны номын санд буй  Ил хааны үеийн уран бичмэлүүд, монголчуудын Анатолид үлдээсэн уран барилгын нөлөө, Чингис хааны үеийн монголчуудын гоо зүйн ойлголт, Алунгоо эхийн домог, Чингис хааныг Турк болон Түрэг угсаатай орнуудад хэрхэн үздэг талаар илтгэл хэлэлцүүлжээ. Мөн Истанбулын архивт хадгалагдаж байгаа 13 дугаар зууны монгол хэлнээс гаралтай үгс, дурсгал, Туркийн музей, архивуудад хадгалагдаж буй Чингис хаан, түүний залгамжлагчидтай холбоотой түүхэн дурсгал зэрэг Туркэд байгаа Монголын түүх, соёлын өвийн холбогдолтой 20 гаруй илтгэл хэлэлцүүлсэн байна. Илтгэлүүд нь Туркийн архив, номын сангуудад буй олон нийтэд өмнө төдийлөн мэдэгдээгүй Монголын түүх, соёлын өвийг хөндсөн нь олон нийтийн сонирхлыг  татаж, судалгааны эргэлтэд оруулж буйгаараа чухал ач холбогдолтой боллоо. Монгол Улсаас Элчин сайд Р.Болд Туркэд байгаа Монголын түүх, соёлын өвийн талаар судалгааны бүтээл хамтран гаргах санал дэвшүүлэв. Туркийн Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Мухаффер Шекер тус симпозиумын илтгэлүүдийг эмхтгэсэн бүтээл гаргаж Чингис судлалын салбарт хамтран ажиллана гэдгээ илэрхийлэв.

Үзсэн: 985

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна