Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 17,18-05-2024
монгол

Шинэ мэдээ

Алдарт дуучин Лим Хюн Жог Монгол Улсын аялал жуулчлалын элч болно


Densmaa 2023-09-11 11:09

Түүний нэг мөрөөдөл нь Монгол Улсын "The Hu" хамтлагтай хамтарсан дуу хийх аж

       Алдарт дуучин Лим Хюн Жог Монгол Улсын аялал жуулчлалын элч болохоор болжээ. Тэрээр дэлхийн хэмжээний поп опера дуучин бөгөөд НҮБ-ын Энхтайваны медалаар шагнуулсан хамгийн залуу Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн ажээ. Мөн Ази тивд энэ чиглэлийг үүсгэн байгуулахад онцгойлон манлайлж ажиллаж ирсэн төдийгүй залуу уран бүтээлчдийг чиглүүлж сургахад анхаардаг бүтээлч юм. Лим Хюн-Жо нь дэлхийн бүхий л томоохон театр, урлагийн тайзан дээр хамтын болон бие даасан тоглолтуудыг амжилттай хийсэн цөөхөн уран бүтээлчдийн нэг. Мөн 2013 онд түүний альбом нэг сая хувиас илүү зарагдсан рекорд тогтоожээ. Дуурийн дуулаачийн ажлаас гадна Ромын олон улсын хөгжмийн академийн Гоцлол хөгжмийн тэнхимийн хүндэт профессор, “Грамми” хөгжмийн шагналын сонгох эрхтэй гишүүн зэрэг үүрэг гүйцэтгэдэг. Түүний нэг мөрөөдөл нь Монгол Улсын "The Hu" хамтлагтай хамтарсан дуу хийх аж.

Үзсэн: 780

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна