Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 17,18-05-2024
монгол

Шинэ мэдээ

УДБЭТ-ын түүхт 60 жилийн ой тохиож байна


Densmaa 2023-09-11 11:09

УДБЭТ 60 жилийнхээ ойн хүрээнд нэгэн жарны түүхийг агуулсан “Сонгодог жаран” хүндэтгэлийн тоглолтоо Сүхбаатарын талбайд хийлээ

      Монголын сонгодог урлагийн өргөө болсон УДБЭТ-ын түүхт 60 жилийн ой тохиож байна. Тус театр 1963 оны тавдугаар сард  П.И.Чайковскийн “Евгений Онегин” дууриар хөшгөө нээж бие даасан театрынхаа нээлтийг хийж  жаран түүхээ бичих замналаа нээсэн юм. Театрын түүхэнд Хөдөлмөрийн баатар 5, ардын жүжигчин 29, гавьяат цолтон 93, Чингисийн одонт нэг, Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналтан дөрөв, Төрийн хошой шагналтан  хоёр, төрийн шагналтан 18 төрөн гарчээ. Түүнчлэн тус театрын хөгжимчин, дуучин, балетын жүжигчдээс олон улсын нэр хүндтэй уралдаан тэмцээнд амжилттай оролцож, олон шагналыг хүртжээ. УДБЭТ 60 жилийнхээ ойн хүрээнд нэгэн жарны түүхийг агуулсан “Сонгодог жаран” хүндэтгэлийн тоглолтоо Сүхбаатарын  талбайд хийлээ.

Үзсэн: 840

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна