Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 17,18-05-2024
монгол

Шинэ мэдээ

“Сиднейн дуурийн театр”-т “Монголын сайхан орон” тоглолтоо толилууллаа


Densmaa 2023-09-18 10:09

Уг тоглолтыг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Түвшинсайхан удирдаачаар удирдуулан толилуулсан байна

      Монгол Улсын Соёлын элч Морин хуурын чуулга Австрали Улсын Сидней хотын “Сиднейн дуурийн театр”-т “Монголын сайхан орон” тоглолтоо толилууллаа.Уг тоглолтыг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Түвшинсайхан удирдаачаар удирдуулан толилуулсан байна. “Монголын сайхан орон” тоглолтод Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Монгол аялгуу”, Морин хуурын чуулгын гоцлол дуучин, гавьяат жүжигчин Б.Мөнхбаатарын дуулснаар монгол ардын уртын дуу “Урьхан хонгор салхи”, Хөдөлмөрийн баатар, Чингис хаан одонт, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын бүтээл “Сэтгэлийн эгшиг” зэрэг монгол түмний сор болсон бүтээлийг хүргэжээ.

Үзсэн: 825

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна