Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 17,18-05-2024
монгол

Шинэ мэдээ

“Эргэж ирэхгүй намар" уран сайхны кино олон улсын кино фестивальд шалгарч, шагнал хүртлээ


Densmaa 2023-09-27 09:09

Арга хэмжээний нээлтэд Чикаго хотын “Гийнгоо” морин хуурын чуулгын хүүхдүүд болон Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суугаа Консулын газрын төлөөлөл оролцлоо

      Жүжигчин Б.Амарсайханы найруулагчаар ажилласан “Эргэж ирэхгүй намар" уран сайхны кино олон улсын кино фестивальд шалгарч, шагнал хүртлээ. Тодруулбал, АНУ-ын Чикаго хотноо зохион байгуулсан “Азийн кино өдөрлөг”-т оролцож, онцлох кино шагналыг хүртсэн байна. Энэ бүтээл өмнө нь Канадын Ванкувер хотноо 41 дэх удаагаа зохион байгуулж байгаа "Vanguard Award" олон улсын кино наадмын уралдаант хэсэгт шалгарч, дэлхийн нээлтээ хийж байв. Арга хэмжээний нээлтэд Чикаго хотын “Гийнгоо” морин хуурын чуулгын хүүхдүүд болон Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суугаа Консулын газрын төлөөлөл оролцсон байна. Жүжигчин Б.Амарсайхан "Марко Поло", "Үргээлэг", "Бодлын хулгайч", "Mongolian Connection", "Итгэл" зэрэг кинонд гол болон туслах дүрд тоглож байсан. Тэрээр сэтгэл зүйн драм төрлийн "Хохирогч" 10 ангит цуврал кино бүтээжээ.

Үзсэн: 1103

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (2)

  • Ваш микрозайм одобрен - выдача в день обращения Мурад 7 495 476-66-62 everestinvest@bk.ru


  • Возникла юридическая проблема. Требуется помощь юриста или адвоката. Бесплатная консультация от адвокатов Москвы. Звоните по телефону : +7 495 369-23-52. Подробнее здесь https://moscowcentrow.ru/