Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29-04-2024
Mongol

Шинэ мэдээ

Чингис хаан Үндэсний музей Монголын панарома дэлгэц бүхий музейн виртуал өрөөтэй болов


Densmaa 2023-11-13 02:11

Уг виртуал өрөөнд стандарт видеог 10 дахин томруулсантай тэнцэхүйц өндөр нягтаршил бүхий дүрслэлийг үзүүлснээр үзэгчдэд бодит мэт мэдрэмж төрүүлнэ гэлээ

       Чингис хаан Үндэсний музейн VIII давхарт Монголын панарома дэлгэц бүхий музейн виртуал өрөө үзэгчдээ хүлээн авахад бэлэн болжээ. Их эзэн Чингис хаан мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн 1 буюу Монгол бахархлын өдөр 11-р сарын 14-нд тохионо. Монгол бахархлын өдрийг тохиолдуулан нээж буй Виртуал өрөөний нээлтээр “Жаргал продакшн”-ий бүтээсэн “Их Монгол улсын эзэн хаан: Чингис” контентийг анх удаа хүргэх юм.  Эзэн Чингис хааны дүр төрхийг синематик анимэшн зураглалаар бодит мэт бүтээж, Тэмүжин Чингис хааны мэндэлсэн 1162 оны өвлийн тэргүүн сараас 1206 онд Их Монгол Улсыг байгуулсан үе хүртэлх түүний амьдрал, үйл хэргийн түүхийг 15 минутад багтаасан байна. Уг виртуал өрөөнд стандарт видеог 10 дахин томруулсантай тэнцэхүйц өндөр нягтаршил бүхий дүрслэлийг үзүүлснээр үзэгчдэд бодит мэт мэдрэмж төрүүлнэ гэлээ.

Үзсэн: 525

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна