Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29-04-2024
Mongol

Шинэ мэдээ

“Дүншигийн чуулган” тусгай үзэсгэлэнг нээлээ


Densmaa 2023-11-29 01:11

"Дүншигийн 35 бурханд мөргөхөд 35 төрлийн нүгэл арилна" хэмээдэг

      Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд  “Дүншигийн чуулган” тусгай үзэсгэлэнг  нээлээ. Нээлтийн үеэр Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн захирал П.Байгалмаа 1938 оноос хойш 85 жилийн дараа энэхүү “Дүншигийн 35 бурхан” торгон зургийг нэгэн дор “Дүншигийн чуулган” үзэсгэлэнгээр дамжуулан олны хүртээл болгож буйг онцлов. Энэ тухай Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Да лам Х.Бямбажав, “Нүгэл хилэнц наманчлах олон арга бий. Дүншигийн 35 бурханд залбирах, дүрийг нь харах, нэрийг нь сонсох төдийд нүгэл хилэнц арилна гэж бурхан багшийн үеэс ном сургаалд айлдсан байдаг. Тиймээс монголчууд эрт дээр үеэс Дүншиг 35 бурхныг бүтээдэг, залбирдаг, наманчилдаг. Дүншигийн 35 бурханд мөргөхөд 35 төрлийн нүгэл арилна гэдэг” хэмээв.

Үзсэн: 488

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна