Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

Катарын Үндэсний музейтэй хамтран ажиллана


Densmaa 2023-12-25 02:12

2024 онд Монгол Улс, Катар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиох бөгөөд ойг тохиолдуулан Катарын Үндэсний музейгээс Монгол Улсад тусгай үзэсгэлэн зохион байгуулна

       Монголын Үндэсний музей, Катарын Үндэсний музей хооронд хамтран ажиллах харилцан ойлголцолын “Санамж бичиг” байгуулж, гарын үсэг зурлаа. Монголын Үндэсний музей нь гадаад хамтын ажиллагааны хүрээнд Катарын Үндэсний музейтэй 2020 оноос хамтын ажиллагааг эхлүүлж, 2022 онд хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Катар улсын нийслэл Доха хотод “Нүүдэл" олон улсын үзэсгэлэнг зохион байгуулсан юм. Энэ өдрүүдэд Катарын Үндэсний музейн захирал, эрхэм шейх Абдулазиз Хамад Аль-Тани тэргүүтэй төлөөлөгчид болон албаны бусад хүмүүс Монгол Улсад зочилж байна. 2024 онд Монгол Улс, Катар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиох бөгөөд ойг тохиолдуулан Катарын Үндэсний музейгээс Монгол Улсад тусгай үзэсгэлэн зохион байгуулахаар төлөвлөж байна.

Үзсэн: 2060

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна