Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 15-05-2024
монгол

Шинэ мэдээ

Элчин сайд Ким Жун Гү-г хүлээн авч уулзлаа


Densmaa 2024-01-26 12:01

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ким Жун Гү-г эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ким Жун Гү-г эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. Сайд Б.Батцэцэг Элчин сайд Ким Жун Гүг Монгол Улсад ажиллах хугацаандаа Монгол, Солонгос хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллаж, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, түүний дотор “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийн яриа хэлэлцээг эхлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг сайшаан тэмдэглэсэн юм. Элчин сайд Ким Жун Гү үүрэгт ажлаа гүйцэтгэх хугацаанд Монгол Улсын төр засаг, Гадаад харилцааны яамны зүгээс бүхий л талаар дэмжиж ажиллаж байсанд талархлаа илэрхийлээд цаашид ч хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэхээ илэрхийлжээ. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг уулзалтын үеэр Элчин сайд Ким Жун Гүд Гадаад харилцааны яамны “Алтан гэрэгэ”-г дурсгаж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүслээ.

Үзсэн: 491

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна