Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 14-05-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол, Беларусын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан болов


Densmaa 2024-01-26 01:01

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусын Засгийн газар хоорондын комиссын 7 дугаар хуралдаан боллоо.

Уг хуралдаан хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 32 жилийн ойн өдөр Бүгд Найрамдах Беларусь Улсын Минск хотноо боллоо. Комиссын хуралдаанд монголын талаас Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр тэргүүтэй тус яамны төлөөлөл, Гадаад харилцааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ болон хувийн хэвшлийн төлөөлөл нийт 32 төлөөлөгч оролцлоо.

    Комиссын хуралдаанаар хоёр орны улс төр, эдийн засгийн өнөөгийн харилцаа, хамтын ажиллагааны талаар дүгнэн ярилцаж, цаашид хамтын ажиллагааг боловсрол, шинжлэх ухаан, технологи, хөдөө аж ахуй, уул уурхай, аж үйлдвэр, зам тээвэр, дэд бүтэц, онцгой байдлын салбарт өргөжүүлэн бэхжүүлэх талаар хэлэлцсэн юм. Түүнчлэн байгаль орчны доройтол, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойн чиглэлийн нарийн мэргэжилтнүүдийг Монгол Улсад урьж ажиллуулах, харилцан туршлага солилцох, Монгол орны хөрс, байгалийн онцлогт тохирч ургах мод бутны талаар хамтарсан судалгаа хийх, Монголын ойн мэргэжилтнүүдийг Беларусь Улсад дунд болон богино хугацааны сургалтад хамруулах чиглэлд талууд хамтарч ажиллахаар санал нэгджээ.

Үзсэн: 491

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна