Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29-04-2024
Mongol

Шинэ мэдээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтад оролцлоо


Densmaa 2024-02-19 11:02

Тус уулзалтад 10 орны Гадаад хэргийн эмэгтэй сайд нар оролцжээ.

     Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 60 дахь бага хуралд оролцсон Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ болон олон улсын бусад байгууллагын хурлын үеэр уламжлал болон зохион байгуулагддаг Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтад оролцож, олон улсын засаглал, тогтолцоо, зэвсэгт мөргөлдөөн, уур амьсгалын өөрчлөлт, худалдаа, олон улс болон бүс нутгийн сорилтуудыг даван туулах арга зам зэрэг асуудлаар санал солилцсон байна. Тус уулзалтад 10 орны Гадаад хэргийн эмэгтэй сайд нар оролцжээ. Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ оны 8 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж буй “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ын талаар мэдээлж, сайд нарыг өргөнөөр оролцохыг уриалсан байна. Үүнээс гадна Монгол Улсын Гадаад харилцааны сайдын санаачилгаар “Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын сүлжээ /Female Foreign Minister’s Networking/” -г бий болгож байнгын харилцаа холбоотой ажиллаж хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр тогтжээ. Энэ удаагийн Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтаар сайд нар Афганистан дахь эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрхийг хамгаалах асуудлаар тусгайлан санал солилцож, уулзалтын дүнгээр Хамтарсан мэдэгдэл гаргаад байна.

Үзсэн: 1000

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна