Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-04-2024
монгол

Шинэ мэдээ

Венецийн 60 дахь удаагийн биеннальд УГЗ А.Очирболд Монгол Улсаа төлөөлөн оролцоно


Densmaa 2024-03-20 10:03

Монголын павильон нь “Ирээдүйгээс өнөөдрийг дахин нээхүй” сэдэвтэй

    Дүрслэх урлагийн тэргүүлэх зэрэглэлийн наадам Венецийн 60 дахь удаагийн биеннальд УГЗ А.Очирболд Монгол Улсаа төлөөлөн оролцох гэж байна. Монголын павильон нь “Ирээдүйгээс өнөөдрийг дахин нээхүй” сэдэвтэй бөгөөд уран барималч А.Очирболд бүтээлээрээ дамжуулан ухамсрын гүн түвшин рүү үзэгчдийг хөтлөх болно. Уран бүтээлч шинэ бүтээлээ Буддын шашны догшин сахиуснаас дүрслэлийн  санаа авч тэр дундаа гурван нүдтэй гавлын яс нь амьдралын мөнх бусыг сануулж, сүнслэг ертөнцийн тухай ойлголт, түүний шилжилт, дээд ухамсар, гэгээрлийн эрэлхийллийг бэлгэддэг. “Харийнхан хаа сайгүй” сэдвийн хүрээнд болох уг биеннальд олон улсын 330 уран бүтээлч оролцож,  нийт 88 улс өөрийн бие даасан павильоноо үзэгчдийн хүртээл болгох юм. Биенналийн албан ёсны нээлт дөрөвдүгээр сарын 20-нд болно.

Үзсэн: 862

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна