Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-04-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Улс, Бүгд Найрамдах Филиппин болон Тайландын Хаант улстай дипломат харилцаа тогтоосны 50 жил


Densmaa 2024-03-20 10:03

Филиппин Улсад амжилттай хэрэгжүүлж буй татварын суурь шинэчлэлийн хүрээнд үндэсний үйлдвэрлэл, аж ахуйн нэгж байгууллага, дундаж давхаргыг хэрхэн дэмжиж буй талаар санал солилцов

      Монгол Улс, Бүгд Найрамдах Филиппин болон Тайландын Хаант улстай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгээр ахлуулсан, хоёр улсын найрамдлын бүлгийн гишүүд чуулганы завсарлагааны үеэр Бүгд Найрамдах Филиппин улс болон Тайландын Хаант улсын Сенатад тус тус айлчиллаа. Энэ үеэр хоёр улсын парламент хоорондын харилцааг өргөжүүлж, улс төр, нийгэм, эдийн засгийн олон талт хамтын ажиллагааны хүрээнд санал солилцсоноос гадна ард иргэдийн нийтлэг эрх ашгийг хамгаалахад чиглэсэн хууль тогтоомжийн чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийллээ. Филиппин улсын хувьд татварын суурь шинэчлэлийг 2018 оноос амжилттай эхлүүлж, 2033 он хүртэл таван үе шаттайгаар хэрэгжүүлж буй талаар айлчлалын үеэр танилцуулж байсан юм.  Филиппин Улсад амжилттай хэрэгжүүлж буй татварын суурь шинэчлэлийн хүрээнд үндэсний үйлдвэрлэл, аж ахуйн нэгж байгууллага, дундаж давхаргыг хэрхэн дэмжиж буй талаар болон Монгол Улсын төсвийн шинэчлэлийн үе шат, зорилтуудын хүрээнд мэдээлэл солилцов. 

Үзсэн: 807

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна