Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгонтой уулзав


Densmaa 2024-03-27 01:03

Жендэрийн мэдрэмжтэй парламентыг бэхжүүлэх гэсэн гурван үндсэн чиглэлээр хамтран ажиллана

     Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Монголын парламентын бүлгэмийн Гүйцэтгэх хорооны дарга Л.Мөнхбаатар, Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгонтой уулзаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцов. Талууд Парламентын хууль тогтоомж, дүрэм, журмыг хүний эрхийн асуудлаар баяжуулах, Парламентын үйл ажиллагаа, бүтэц, ажлын албаны ажилтнуудын хүний эрхэд суурилсан хандлагыг дэмжих, Жендэрийн мэдрэмжтэй парламентыг бэхжүүлэх гэсэн гурван үндсэн чиглэлээр хамтран ажиллана. Өнгөрөгч оны 11 дүгээр сард Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хамтран хүний эрх, жендэрийн мэдрэмжийн өөрийн үнэлгээг хийсэн нь харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд зохион байгуулж буй цогц арга хэмжээний нэг юм.

Үзсэн: 1474

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна