Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

Төр, хувийн хэвшилтэй хамтран хиймэл оюуны сүүлийн үеийн технологийг нэвтрүүлээд байна


Densmaa 2024-03-27 01:03

Өнөөдрийн байдлаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн мэдээллийн санг хиймэл оюун ухаанд суулгалаа

      Төр, хувийн хэвшилтэй хамтран хиймэл оюуны сүүлийн үеийн  технологийг нэвтрүүлээд байна. Өнөөдрийн байдлаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн мэдээллийн санг суулгалаа.  Ингэснээр иргэд сонирхож буй мэдээллээ илүү хурдан, хялбар авах боломжтой болно. Төр өөрт байгаа мэдээллээ хиймэл оюунд анх удаа сурган ажиллуулж эхэлсэн нь авлигын эсрэг тэмцэлд технологи ашиглаж, иргэний мэдэх эрхийг ханган, эрүүл нээлттэй нийгэм бүтээхэд тусална. Технологи хүн шиг асуултаас булзах, нуух, худал хэлэх, бүрхэгдүүлэхийг мэдэхгүй. Байгааг байгаагаар нь, баримтыг баримтаар нь хариулж, 24 цагаар үйлчилнэ. Хиймэл оюуныг дараагийн удаад газар олголт, Засгийн газрын тусгай сангуудын талаарх асуултад хариулдаг байдлаар сургахаар төлөвлөн ажиллаж байна. Иргэн та асуух тусам хиймэл оюун сурч хөгжих болно. Энэхүү шийдэл нь иргэний мэдэх эрхээ хангахад хүн биш технологи засаглах шинэ үеийг эхлүүлж байна.

Үзсэн: 1757

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна