Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 01-05-2024
монгол

Шинэ мэдээ

Сөүл хотноо “Go Mongolia” аялал жуулчлалын үндэсний брэндийн арга хэмжээний нээлтэд оролцлоо


Densmaa 2024-04-01 11:04

“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүлээд “Хөх толботон” хэмээх энэхүү маршрутад АНУ, Энэтхэг, Европын холбоо, Төв Азийн олон улс орон нэгдэх боломжтой гэлээ

      Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо “Go Mongolia” аялал жуулчлалын үндэсний брэндийн арга хэмжээний нээлтэд оролцлоо. Өнгөрсөн 2023 онд Монгол Улсын эдийн засаг найман хувиар өсөж, эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд 22-т эрэмбэлэгдсэн. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн хоёр дахин тэлсэн. Энэ өсөлт зөвхөн уул уурхайн биш аялал жуулчлалын салбараас байсан нь чухал үзүүлэлт гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ. Өнгөрсөн онд Монголд ирсэн гурван жуулчин тутмын нэг нь тус улсаас ирсэн байна. Монгол Улсын Засгийн газар Солонгосын иргэдийг визгүй зорчих эрхзүйн орчныг бүрдүүлсэн. Цаашид ч үргэлжлүүлнэ гэв. Монгол Улс 10 улсын 26 чиглэлд нислэг үйлддэг байсан бол 2023 онд 42 улсын 155 цэгт нислэг үйлдэх боломжтой болсон. Энэ онд 52 улсын 379 чиглэлд нислэг үйлдэнэ. Монгол, Солонгос хоёр улсын агаарын хэлэлцээрээр нислэгийн тоог үе шаттай тогтмол нэмэгдүүлэх, орон нутгийн шууд нислэгийг нээх шийдвэр гаргасан. Монгол Улс жуулчдын аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулж, төрийн үйлчилгээг хялбаршуулан цахимжуулсан. Монгол Улсын цахим засаглалын индекс 18 байраар урагшилж, олон улсын хэмжээнд сайн туршилга болсон байна. Мөн орон нутагт "Starlink" өндөр хурдны интернет үйлчилгээ бүрэн нэвтэрсэн зэрэг мэдээллийг тус арга хэмжээний үеэр өглөө. Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүлээд “Хөх толботон” хэмээх энэхүү маршрутад АНУ, Энэтхэг, Европын холбоо, Төв Азийн олон улс орон нэгдэх боломжтой гэлээ.

Үзсэн: 1921

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна