Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 01-05-2024
монгол

Шинэ мэдээ

Др. Вольфганг Штэфингэр тэргүүтэй гишүүдийг хүлээн авч уулзлаа


Densmaa 2024-04-03 11:04

Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахаар хуульчилсан нь ХБНГУ-д Бундестагийн сонгууль явуулдаг аргачлалтай нэлээд төстэй гэж хэлж болно гэлээ

      Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Др. Вольфганг Штэфингэр тэргүүтэй ХБНГУ-ын Бундестагийн Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байнгын хорооны гишүүдийг хүлээн авч уулзлаа. 2024 он бол манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жил, Монгол Улсаас Герман Улсад оюутан суралцаж эхэлсний 100 жилийн ой тохиож байгааг уулзалтын эхэнд тэмдэглэв. Тэрбээр хэлэхдээ дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд өнгөрсөн хоёрдугаар сард ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр Монгол Улсад төрийн айлчлал хийж, хоёр улсын харилцааг шат ахиулан “Стратегийн түншлэл”-д хүргэж, хоёр тал хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан. Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлс манай хоёр орныг ойртуулж, бидний харилцаа, хамтын ажиллагаа улам бүр батжин бэхжиж байгааг онцлов. Энэхүү айлчлалын бүрэлдэхүүнд Бундестаг дахь улстөрийн томоохон нам, эвслийн төлөөлөл багтсан, манай хоёр улс хоорондын стратегийн түншлэлийг дараагийн шатанд гаргахад холбогдох албаны хүмүүстэй санал солилцож, уг айлчлал амжилттай болно гэдэгт итгэлтэй байна гэв. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хоёр их гүрний дунд геополитикийн өвөрмөц байрлалтай манай улсын хувьд парламентын засаглалыг бэхжүүлж, тусгаар тогтнол, аюулгүй байдал, ардчилсан үнэт зүйлээ хадгалан хөгжих нь нэн чухал гэж бид үздэг. Тиймээс парламентын засаглалыг бэхжүүлэх, төгөлдөршүүлэхэд чиглэсэн шинэчлэл, өөрчлөлтүүдийг хийж, Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Энэ оны 6 дугаар сард Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгууль болох бөгөөд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу Улсын Их Хурлын гишүүдийн тоог 76-аас 126 болгон нэмэгдүүлсэн. Түүнчлэн сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахаар хуульчилсан нь ХБНГУ-д Бундестагийн сонгууль явуулдаг аргачлалтай нэлээд төстэй гэж хэлж болно гэлээ.

Үзсэн: 2250

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна