Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 02-05-2024
монгол

Шинэ мэдээ

"TOURISM WEEK" өдөрлөгийг Улаанбаатар хотноо зохион байгуулна


Densmaa 2024-04-03 11:04

БНСУ-ын аялал жуулчлалын байгууллагатай Монголын Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо хамтран ажиллах юм

      "Монголд зочлох жил 2023-2025" арга хэмжээний хүрээнд Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос "TOURISM WEEK" өдөрлөгийг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Чуулганд Япон, БНСУ, БНХАУ, ОХУ-ын аялал жуулчлалын салбарын төлөөлөл оролцож, "GO MONGOLIA" Аялал жуулчлалын чуулган, Аялал жуулчлалын хөтөлбөр танилцуулна. Манай улс 2023 онд 651 мянган жуулчин хүлээн авснаас 140 мянга нь БНСУ-аас ирсэн жуулчин байв. Энэ нь тус улсаас ирж буй жуулчдын тоо цар тахлын өмнөхөөс 60 гаруй хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Байгаль орчин, аялал жуулчлалын яам тус улсад ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор хийж буй ажлынхаа талаар мэдээллэхдээ "Монгол улсын аялал жуулчлалын хүний нөөц, боловсрол олгох хамтын ажиллагааг өрнүүлэх төв энэ оны долдугаар сард ашиглалтад орно. БНСУ-ын аялал жуулчлалын байгууллагатай Монголын Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо хамтран ажиллах юм. Энэ оны наймдугаар сард хоёр улсыг сурталчлах хамтарсан өдөрлөг, тоглолтыг Монголд Улсад зохион байгуулахаар төлөвлөсөн гэлээ.

Үзсэн: 2224

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна