Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29-04-2024
Mongol

Шинэ мэдээ

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн үйл ажиллагааг үнэлэв


Densmaa 2024-04-10 01:04

МҮХАҮТ-ын удирдлага Азийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Сара Тэйлортэй хоёр талын уулзалт хийж хоёр байгууллагын хамтын ажиллагааны талаар санал солилцов

      Австрали улсын Засгийн газрын Гадаад хэрэг, худалдааны яамны Өмнөд, Төв Азийн хэлтсийн нэгдүгээр орлогч дарга Сара Сторэй тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж байна. Хатагтай Сара Сторэй Азийн сан, Канад улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр МҮХАҮТ-ын дэргэд байгуулагдсан Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн үйл ажиллагааг үнэлэв. Тус төв нээгдснээр бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн оролцоо идэвхижин тогтмолжиж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхжуулах хөтөлбөрүүд нэгдсэн байдлаар хэрэгжих боломж бий болсон зэрэг эерэг үр дүн гарсантай танилцлаа. Уулзалтын үеэр Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн сургалт, хөтөлбөрт хамрагдаж, амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгч эмэгтэйчүүд өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж, амжилтын түүхээсээ хуваалцсан юм. Энэ үеэр МҮХАҮТ-ын удирдлага Азийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Сара Тэйлортэй хоёр талын уулзалт хийж хоёр байгууллагын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Үзсэн: 1902

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна