Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 21-05-2024
монгол

Шинэ мэдээ

"Хөх баавгай Хөвсгөл" аялал жуулчлалын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна


Densmaa 2024-05-01 12:05

Хөвсгөл аймагт аялал жуулчлалын салбарт 4000 орчим иргэн ажиллаж, нэг ээлждээ 9000 орчим жуулчин хүлээн авах хүчин чадалтай нийт 110 жуулчны бааз, 171 гэр буудал үйл ажиллагаа явуулж байна

     Хөвсгөл аймагт нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн хүрээнд "Хөх баавгай Хөвсгөл" аялал жуулчлалын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн “Аялал жуулчлал дахь нутгийн иргэдийн оролцоо” зөвлөгөөнд 400 гаруй иргэн оролцлоо. БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, “Аялал жуулчлалын ашгийг зөвхөн нутгийн иргэд хүртдэг байх нь чухал юм. Өөрөөр хэлбэл нүүдлийн аялал жуулчлал буюу нүүдэлчин ард түмэн, малчид аялал жуулчлалын гол брэнд нь юм” гэдгийг онцолж байв. Хөвсгөл аймагт аялал жуулчлалын салбарт 4000 орчим иргэн ажиллаж, нэг ээлждээ 9000 орчим жуулчин хүлээн авах хүчин чадалтай нийт 110 жуулчны бааз, 171 гэр буудал үйл ажиллагаа явуулж байна.

Үзсэн: 1057

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна