Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 21-05-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол- Казахстаны Цахим хөгжил дэх хамтын ажиллагаа


Densmaa 2024-05-01 12:05

“Харилцаа холбооны технологийн салбарт хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулав

      ЦХХХ-ны сайд Н.Учралын урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Цахим хөгжил, инновац, сансрын аж үйлдвэрийн тэргүүн дэд сайд Тулеушин Каныш тэргүүтэй төлөөлөгчид манай улсад  ажлын айлчлал хийж байна. Айлчлалаар хоёр орны цахим засаглал, мэдээлэл, сансрын технологи зэрэг салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо. Мөн “Харилцаа холбооны технологийн салбарт хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулсан юм. Энэ хүрээнд төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, зөвлөх үйлчилгээ, бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэхэд технологийн туршлага солилцох, харилцаа холбооны технологийн салбарын хөгжлийн бодлого, хэрэгжилтийг хангана. Айлчлалын үеэр хоёр орны хооронд цахим салбарын туршлага солилцох,  хувийн хэвшлийн байгууллага хооронд холбоо тогтоох, хамтын ажиллагааг идэвхжүүлэх “B2B” уулзалт, нэг цэгийн үйлчилгээний төвүүдтэй танилцах зэрэг үйл ажиллагаа зохион байгуулна.

Үзсэн: 1803

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна