Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 20-05-2024
монгол

Шинэ мэдээ

Зудад нэрвэгдсэн малчдад БНПУ-ын Засгийн газраас тусламж үзүүлнэ


Densmaa 2024-05-10 12:05

БНПУ-ын Засгийн газраас 45'000 швейцарь франкийн хүмүүнлэгийн тусламжийг Монголын зудад нэрвэгдсэн малчин өрхүүдэд туслахаар хандивлалаа.

    Энэ хүрээнд БНПУ-ын Элчин сайдын яамны I нарийн бичгийн дарга Стефан Хейнович Монголын Улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н. Болормаатай уулзлаа. Ноён Стефан Хейнович хэлэхдээӨнөөдөр бид малчдад энэхүү хүмүүнлэгийн тусламжийг хэрхэн яаж хуваарилах, хамгийн ихээр зудад нэрвэгдсэн газрууд болон хаана илүү их тусламж хэрэгтэй байгаа талаар ярилцлаа. Хэдийгээр хахир хатуу өвлийн улирал дуусч байгаа ч зудад нэрвэгдсэн малчин өрхүүдийн хувьд зун, намар ч адилхан хэцүү байх болно гэдгийг тооцож үзээд энэхүү тусламжийг өгч байгаа юм. МУЗН бол хүмүүнлэгийн хамгийн туршлагатай хамтрагч учраас энэхүү хандив тусламжийн ажлыг зөв удирдана гэдэгт бид итгэлтэй байна” гэлээ. БНПУ-ын ЭСЯ нь Монголын Дауны холбоо, Каритас Монгол зэрэг  байгууллагуудтай хамтран нийгмийн хамгааллын салбарт чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг Монголд хэрэгжүүлсээр ирсний нэг нь МУЗН-тэй хийж байгаа энэхүү хамтын ажиллагаа юм.

    2023-2024 оны зудад Монголын малчид ихээр нэрвэгдсэн. ОБЕГ-ын мэдээлснээр 5 дугаар сарын 2-ны байдлаар улсын хэмжээнд нийт 7.3 сая мал хорогдсон байна. Энэ нь нийт малын 11.4 хувь гэсэн үг юм. Ялангуяа Монголын улаан загалмай нийгэмлэг нь үндэсний хүмүүнлэгийн байгууллага бөгөөд улаан загалмай нь гамшгаас урьдчилан сэргийлэх, сэргээн босгох чиглэлээр засгийн газарт туслах байгууллага юм. Улаан загалмай нь засгийн газар, улсын онцгой комисстой маш нягт хамтран ажиллаж байгааг уулзалтын үеэр МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н. Болормаа танилцууллаа. Тэрээр хэлэхдээ, "Өнгөрсөн өвлийн зудад Монголын зүүн аймгууд хамгийн ихээр зудад нэрвэгдсэн. Тухайлбал, Сүхбаатар аймаг нийт малынхаа 45 хувийг алдсан. Эдгээр өрхүүд ядууралд өртөх, сургууль завсардах зэрэг зудын дараах эрсдэлд өртөх өндөр магадлалтай байна. Иймд БНПУ-ын энэхүү тусламж нь цагаа олсон гэдгийг онцлоод, уг тусламжийг Монголын зүүн аймгуудын малчин өрхүүдэд хүргэнэ гээд, талархаж байгаагаа илэрхийллээ". Сүүлийн 5 сарын хугацаанд МУЗН 10060 малчин өрхөд тусламж үзүүлээд байгаа юм байна.

Үзсэн: 2466

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна