Шатарчин Н.Аз-Эрдэнэ охинд БШУС Л.Энх-Амгалан баяр хүргэлээ
Н.Аз-Эрдэнэ энэ жилийн Сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өөрийнхөө насанд өрсөлдсөн 40 гаруй хүүхдээс “блиц”, “рапид”, “стандарт” төрлөөс аваргын алтан медаль хүртжээ
Бүгд Найрамдах Перу улсын нийслэл Лима хотноо болсон 2024 оны Сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний охидын ангиллын 3 төрөлд түрүүлж дэлхийн аварга болсон 7 настай шатарчин Н.Аз-Эрдэнэ охинд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан баяр хүргэлээ. Н.Аз-Эрдэнэ энэ жилийн Сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өөрийнхөө насанд өрсөлдсөн 40 гаруй хүүхдээс “блиц”, “рапид”, “стандарт” төрлөөс аваргын алтан медаль хүртжээ. Энэ удаагийн дэлхийн аваргын тэмцээнд 26 орны 1200 сурагч зургаан насны ангиллаар оюун ухаанаа уралдуулж, манай улсаас 11 шатарчин сурагч оролцсон юм. БШУ-ы сайд Л.Энх-Амгалан улсынхаа нэрийг өндөрт өргөн амжилт үзүүлээд ирсэн өсвөрийн шатарчдын төлөөлөл Н.Аз-Эрдэнэ болон түүний аав, дасгалжуулагч Ч.Нямдаваад баяр хүргээд, дараа дараагийн тэмцээндээ илүү их амжилт гаргахыг хүсэн ерөөв. Н.Аз-Эрдэнэ 4 настайгаасаа шатраар хичээллэсэн. Монгол Улсын шатрын аварга шалгаруулах тэмцээнд найман удаа оролцож 3 алт, 2 хүрэл медалийн эзэн болж байжээ.
Үзсэн: 446
Tweet