Хөдөө аж ахуйн ахлах зөвлөх Шуничи Накада тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Хөдөө аж ахуйн ахлах зөвлөх Ш.Накадагийн боловсруулсан судалгаагаар хэлэлцүүлэг зохион байгуулах саналтай байгаагаа илэрхийлэв
УИХ-ын дарга Г.Занданшатар Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Хөдөө аж ахуйн ахлах зөвлөх Шуничи Накада тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар хүндэт төлөөлөгчидтэй уулзаж байгаадаа баяртай байна гээд ноён Ш.Накадагийн хийж буй хүнсний зонхилох хэрэглээнээс хүнсний бус хэрэглээ рүү шилжих судалгаа нь Монгол Улсын хөгжилд нэн чухал шаардлагатай болохыг уулзалтын эхэнд тэмдэглэв. Хөдөө аж ахуйн ахлах зөвлөх Ш.Накада, бид хуримтлуулсан туршлагаа олон улсад танилцуулдаг бөгөөд энэ удаад Монголын нөхцөл байдалтай танилцан судалгаа хийж, Япон Улсын хөдөө аж ауйн хөгжил, өнөөгийн нөхцөл байдал, хүнсний аюулгүй байдал сэдвийн хүрээнд мэдээлэл бэлтгэж цаашид хамтран ажиллахад таатай байх болно гэлээ. Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж буй энэ үед Хөдөө аж ахуйн ахлах зөвлөх Ш.Накадагийн боловсруулсан судалгаагаар хэлэлцүүлэг зохион байгуулах саналтай байгаагаа илэрхийлэв.
Үзсэн: 1503
Tweet