Пүрэв, 9-р сар 18, 2025 22:06:43
Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)
Нэвтрүүлэг 18-09-2025
монгол
Error loading media: File could not be played
00:00
00:00
 

Шинэ мэдээ

Хөвсгөл аймгийн тамирчин ОУХМ Ц.Отгондалай дэлхийн гурван удаагийн аварга боллоо


Densmaa 2025-05-21 12:05

ОУХМ Ц.Отгондалай -93 кг-д 205 кг шахаж алтан медалийн эзэн боллоо

      Норвегийн Хаант Улсын Драммен хотноо болж буй пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мастер 1 ангилалд Хөвсгөл аймгийн тамирчин ОУХМ Ц.Отгондалай түрүүлж дэлхийн гурван удаагийн аварга боллоо. Тэрбээр  -93 кг-д  205 кг шахаж алтан медалийн эзэн боллоо. Ц.Отгондалай 2006 оноос хэвтээ шахалтын спортоор хичээллэж 2022 онд Бүгд Найрамдах Казахстан Улсад болсон пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд классик хэвтээ шахалтын -93 кг-д  205 кг шахаж дэлхийн аварга болж байсан юм. Мөн өнгөрсөн онд АНУ-ын Техас мужийн Остин хотод зохион байгуулсан пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд классик хэвтээ шахалтын -93 кг-д  түрүүлж дэлхийн хошой аварга болжээ.

Үзсэн: 1637

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна

Хэл солих: