“Сөүлийн найрамдлын фестиваль” болж байна
Уг фестивалд “Улаанбаатар театр”-ын уран бүтээлчид оролцож, Монгол Улсын үндэсний соёл, урлагийг сурталчилж байгаа аж
БНСУ-ын Сөүл хотноо уламжлал болгон зохион байгуулдаг “Сөүлийн найрамдлын фестиваль” болж байна. Уг фестивалд “Улаанбаатар театр”-ын уран бүтээлчид оролцож, Монгол Улсын үндэсний соёл, урлагийг сурталчилж байгаа аж. Мөн Бээжин, Бангкок, Жакарта, Вьентьян, Веллингтон, Хаккайдо, Лима зэрэг 10 хотын 110 гаруй уран бүтээлч оролцож, өөрсдийн улс, үндэстний соёл, урлагийг сурталчилж байгаагаараа онцлог юм. Ташрамд дурдахад, Улаанбаатар болон Сөүл хот 1995 онд анх найрсаг харилцаа тогтоосон түүхтэй. Энэ онд хоёр хотын ах дүүгийн харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна. Хоёр хот соёл, урлаг, аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэнд зэрэг олон салбарт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж байна.