Даваа, 11-р сар 17, 2025 08:44:08
Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)
Нэвтрүүлэг 16-11-2025
Монгол
Error loading media: File could not be played
00:00
00:00
 

Шинэ мэдээ

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол улсад төрийн айлчлал хийнэ


Densmaa 2025-06-23 10:06

Энэхүү айлчлал нь 1992 онд Монгол, Узбекистан Улс дипломат харилцаа тогтоосноос хойших хугацаанд Узбекистан Улсын Ерөнхийлөгчийн түвшинд хэрэгжиж буй анхны төрийн айлчлал юм

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев 2025 оны 6 дугаар сарын 24- 25-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Энэхүү айлчлал нь 1992 онд Монгол, Узбекистан Улс дипломат харилцаа тогтоосноос хойших хугацаанд Узбекистан Улсын Ерөнхийлөгчийн түвшинд хэрэгжиж буй анхны төрийн айлчлал юм. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёев нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцоно. Монгол Улс Узбекистан Улстай 1992 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр дипломат харилцаа тогтоожээ.

Үзсэн: 15259

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна

Хэл солих: