Мягмар, 9-р сар 23, 2025 14:36:32
Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)
Нэвтрүүлэг 23-09-2025
Монгол
Error loading media: File could not be played
00:00
00:00
 

Шинэ мэдээ

Монгол Улсад олон улсын Цагдаагийн сургалтын байгууллагуудын холбооны Удирдах зөвлөлийн хурал боллоо


Densmaa 2025-06-23 10:06

Удирдах зөвлөлийн гишүүн Турк, Саудын Арабын Хаант Улс, Катар, Мальдивын Бүгд Найрамдах Улс, Индонез зэрэг улсын 20 гаруй төлөөлөгч биечлэн оролцов

       Монгол Улсад олон улсын Цагдаагийн сургалтын байгууллагуудын холбооны Удирдах зөвлөлийн хурал анх удаа боллоо. Монгол Улсын Дотоод хэргийн их сургууль тус холбоонд 2011 онд гишүүнээр элсэж, 2022 оноос Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа юм. Энэ талаар Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор, профессор О.Зоригт, “Тус хурлаар  2026 онд 28 дахь удаагийн Удирдах зөвлөлийн хурал зохион байгуулах улс, цагдаагийн сургалтын байгууллагыг сонгох, товыг тогтоох, гишүүн цагдаагийн сургалтын байгууллагуудаас зохион байгуулах олон улсын цагдаагийн алба хаагчдыг чадавхжуулах сургалтын мэдээлэл хуваалцах, хоёр талт профессор багшийн солилцооны хөтөлбөрийн талаар хэлэлцэн шийдвэрлэнэ” гэв. Хуралд Удирдах зөвлөлийн гишүүн Турк, Саудын Арабын Хаант Улс, Катар, Мальдивын Бүгд Найрамдах Улс, Индонез зэрэг улсын 20 гаруй төлөөлөгч биечлэн, Бүгд Найрамдах Энэтхэг Улс болон Умард Македони Улсын Цагдаагийн сургуулийн төлөөлөгчид цахимаар оролцлоо.

Үзсэн: 15504

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна

Хэл солих: