Баасан, 11-р сар 7, 2025 20:27:09
Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)
Нэвтрүүлэг 07-11-2025
Монгол
Error loading media: File could not be played
00:00
00:00
 

Шинэ мэдээ

“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болж байна


Densmaa 2025-06-23 10:06

Тус тэмцээнд 18 аймгийн 19-70 насны 100 гаруй ноослогч оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй “Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээний нээлт Төв аймгийн Зуунмод хотын Өв соёлын төв” цогцолборт эхэллээ. Малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх ажлын  хүрээнд зохион байгуулж буй уг тэмцээн хонины ноосны үнэ цэнийг өсгөх, хаягдалгүй ашиглах, ноосон бүтээгдэхүүний эцсийн үйлдвэрлэлийг дэмжих зорилго агуулж байгаа юм. Мөн малчдын хөдөлмөрийг хөнгөвчилж, цаг хугацааг хэмнэсэн техник, технологийг нэвтрүүлэх, сурталчлах, таниулах, түүнийг эзэмшсэн залуучуудыг урамшуулах аж. “Алтан хайч-2025” тэмцээнийг уламжлалт гар хайч, цахилгаан хайчаар ахлан суралцагч болон мэргэжлийн ноослогч гэсэн гурван төрлөөр зохион байгуулж байна. Тэмцээний сүүлийн шат маргааш үргэлжлэх бөгөөд шүүгчдийн бүрэлдэхүүнд Австрали, Шинэ Зеландын мэргэжилтнүүд, малчин, эрдэмтэн, судлаачдын төлөөлөл багтаж байна. Тус тэмцээнд 18 аймгийн 19-70 насны 100 гаруй ноослогч оролцож байна. Тэмцээний төрөл тус бүрийн ялагчдад Ерөнхийлөгчийн нэрэмжит цом гардуулах бөгөөд цахилгаан хайчны мэргэшсэн түвшний ялагчид 2026 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгох юм. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын төлөөлөл, гадаад улсуудаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөл оролцлоо. 

Үзсэн: 17620

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна

Хэл солих: