“Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр” тохиож байна
Чуулганд 1000 охин оролцож, “Охидын дуу хоолой бодлогод нөлөөлнө” нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ
“Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр” тохиож байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2011 онд жил бүрийн энэ өдрийг “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тунхагласан. Энэ өдрийг тохиолдуулан “Because I Am a Girl” охидын боловсрол, эрх тэгш байдал, манлайллыг дэмжих дэлхий дахины “Because I Am a Girl” кампанит ажлын хүрээнд Монгол Улсад гурав дахь жилдээ охидын оролцооны чуулган зохион байгуулав. Чуулганд 1000 охин оролцож, дөрвөн үндсэн илтгэл тавьж, бодлого тодорхойлогч эмэгтэйчүүд болон оролцогч талуудын дунд “Охидын дуу хоолой бодлогод нөлөөлнө” нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ. Охидын чуулганыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар дэмжжээ.
Үзсэн: 4609
Tweet