20 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн төслийн үр дүн бүхий баримтыг Үндэсний төв архивт хүлээлгэн өглөө
Өнгөрсөн 20 жилийн хугацаанд боловсрол, хүний эрх, нийгэм хамгаалал, хүмүүнлэгийн тусламж, хөдөө аж ахуй, байгаль орчин, ногоон эдийн засаг зэрэг салбарт 21 төсөл хэрэгжүүлжээ
Монголд үйл ажиллагаа явуулсан Каритас Чех Репаблик олон улсын төрийн бус байгууллага 20 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн төслийн үр дүн бүхий баримтыг Үндэсний төв архивт хүлээлгэн өглөө. Энэхүү байгууллага өнгөрсөн 20 жилийн хугацаанд боловсрол, хүний эрх, нийгэм хамгаалал, хүмүүнлэгийн тусламж, хөдөө аж ахуй, байгаль орчин, ногоон эдийн засаг зэрэг салбарт 21 төсөл хэрэгжүүлжээ. Сүүлийн жилүүдэд байгаль орчин, цаг уурын өөрчлөлтийг даван туулах чиглэлээр Европын холбооны санхүүжилттэй “Хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төсөл болон “Эдийн засгийн ногоон шилжилт” зэрэг төсөл хэрэгжүүлсэн байна. Монгол Улс хуванцар дахин боловсруулах чиглэлээр анх удаа үндэсний стандарттай болж, орон нутагт хог хаягдлаа зохицуулах жишиг төвийг Булган аймгийн Хишиг-Өндөр суманд байгуулсан. Мөн Улаанбаатар, Сэлэнгэ, Дархан, Эрдэнэт, Хөвсгөл, Дорнод, Увс аймагт 1000 гаруй бизнес эрхлэгчийг ногоон үйлдвэрлэлийн чиглэлээр чадавхжуулж, олон нийтийн зан төлөвт өөрчлөлт оруулах томоохон кампанит ажил зохион байгуулжээ.
Үзсэн: 3547
Tweet