Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 07-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Гадаад хэргийн сайд Др.Субраманьяам Жайшанкар бараалхлаа


Densmaa 2025-10-15 12:10

Сайд С.Жайшанкарыг комиссын энэтхэгийн хэсгийн даргын хувиар Монгол Улстай хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллаж ирсэнд талархалтай буйгаа тэмдэглэв

Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд тус улсын Гадаад хэргийн сайд Др.Субраманьяам Жайшанкар бараалхлаа. С.Жайшанкар хоёр улс дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийж буйд баяр хүргэж, үүнд Энэтхэгийн төр, засаг, ард түмэн өндөр ач холбогдол өгч, найрсгаар хүлээн авч буйг тэмдэглэв. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Энэтхэг Улсыг манай “гуравдагч хөрш”, Энэтхэг, Номхон далайн бүс нутаг дахь оюун санааны итгэлт түнш хэмээн үздэг бөгөөд “Стратегийн түншлэл”-ийн харилцааны цар хүрээг улам өргөжүүлэн олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа хэллээ. Түүнчлэн Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагааг эрчимжүүлэхийн чухлыг онцолж, сайд С.Жайшанкарыг комиссын энэтхэгийн хэсгийн даргын хувиар Монгол Улстай хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллаж ирсэнд талархалтай буйгаа тэмдэглэв. Сайд С.Жайшанкар хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл хөтөлбөрүүдийн талаар Ерөнхийлөгчид танилцууллаа.

Үзсэн: 6182

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна