Манай улсад ажил эрхлэгч гадаад иргэдийн тоо 2024 оны мөн үеийнхээс зургаан мянгаар нэмэгджээ
Монгол Улсад гадаадын 103 улсын 23.8 мянган иргэн энэ оны 3 дугаар улирлын байдлаар хөдөлмөрийн гэрээгээр байгаа аж
Манай улсад ажил эрхлэгч гадаад иргэдийн тоо 2024 оны мөн үеийнхээс зургаан мянгаар нэмэгдсэн тухай ҮСХ дурьджээ. Монгол Улсад гадаадын 103 улсын 23.8 мянган иргэн энэ оны 3 дугаар улирлын байдлаар хөдөлмөрийн гэрээгээр байгаа аж. Хөдөлмөрийн гэрээтэй гадаадын иргэдийн 21.9 мянга нь эрэгтэй, 1.9 мянга нь эмэгтэй. Насны бүлгээр авч үзвэл: 35- 39 насны бүлэг хамгийн их 4.2 мянган хүн, 20 хүртэлх насны бүлэгт хамгийн бага 240 хүн ажиллаж байна. Тухайн иргэдийн 70.6 хувь нь БНХАУ-ын, 11.1 хувь нь БНЭУ-ын, 3.2 хувь нь Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын харьяат аж. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч гадаадын иргэдийн 5.2 мянга нь уул уурхай, олборлолт, боловсруулах үйлдвэрлэл, 2.9 мянга нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээ, 1.3 мянга нь боловсрол, олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн газарт, 2.7 мянга нь бусад салбарт байна. Тухайлбал, 2024 оны мөн үеийнхтэй харьцуулахад боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 1.3 мянган хүнээр, барилгын салбарт 1.3 мянган хүнээр, бөөний болон жижиглэн худалдаа, машин мотоциклийн засвар үйлчилгээний салбарт 1.2 мянган хүнээр нэмэгджээ.
Үзсэн: 4199
Tweet