Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 07-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Завхан аймаг соёл түгээх аянд нэгдлээ


Densmaa 2025-10-20 10:10

Завхан аймаг 600 орчим өвлөн уламжлагчтай

         Завхан аймаг соёл түгээх аяны хүрээнд аймгийнхаа соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдыг олон нийтэд сурталчлан таниулж байна. Энэ өдөр соёлын биет бус өвийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, биет бус өвийг өвлөн уламжлагчдыг алдаршуулахыг гол зорилгоо болгодог. Соёл түгээх аян аймгийн соёлын байгууллагууд дунд идэвхтэй өрнөж байна. Тиймээс аяны хүрээнд Завхан нутгийнхан аймгийнхаа шилдэг өвлөн уламжлагчдыг олон нийтэд цувралаар таниулж, сурталчилж эхэлсэн юм. Завхан аймаг 600 орчим өвлөн уламжлагчтай. Үүний нэг нь ардын язгуур урлагийн төрөл Сартуул ардын уртын дууг нутгийн онцлогоор нь дуулж өвлөн уламжлуулж буй Сонгино сумын өвлөн уламжлагч Ж.Цэрэнпүрэв юм. Тэрээр 2014 онд ардын авьяастан цол хүртсэн. Өөрийнхөө ээжээс өвлөн уламжилсан монгол ардын уртын дууг өөрийн үр хүүхдүүд, нутгийнхаа хүүхэд залуучуудад зааж сургаж байна. Түүний дуулах дуртай дууны нэг нь монгол ардын уртын дуу "Зээргэнтийн шил". Энэ дуу нь 13-14-р зуунаас уламжлан ирсэн эр  хоёр загалын тууж хэмээх зохиолтой холбоотой монгол ардын айзам уртын дуу юм. 1918 онд монголын автономит засгийн гадаад явдлын яамнаас Чингисийн хоёр эр загалын тууж оршвой гэдэг нэрээр эрхлэн гаргажээ. 1923, 1937 онд дунд сургуулийн унших бичгүүдэд хэвлэгдэж, 1956 онд академич Ц.Дамдинсүрэн кирилл буюу шинэ үсгээр тусгай товхимол болгон хэвлүүлжээ.

 

Үзсэн: 2913

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна