Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 07-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Бүгд Найрамдах Чех Улсын ЭЗТ-ын дэд ерөнхийлөгч Радек Якубскый тэргүүтэй төлөөлөгчид монголд ирлээ


Densmaa 2025-10-20 10:10

Монгол Улс БНЧУ-тай бизнес, эдийн засгийн хувьд хамтын ажиллагаагаа өргөжүүлж, 1993 оноос хойш нийт 25.1 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийжээ

Улаанбаатар хотын авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын хөгжлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Бүгд Найрамдах Чех Улсын Эдийн засгийн танхимын дэд ерөнхийлөгч Радек Якубскый тэргүүтэй бизнесийн төлөөлөгчдийг нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр нар хүлээн авч уулзаж, хамтран ажиллах талаар санал солилцлоо. Улаанбаатар хотоос хөгжлийн 24 мега төслийн талаар товч танилцуулгыг хүргэхэд БНЧУ-ын Эдийн засгийн танхимын дэд ерөнхийлөгч Радек Якубскый “Нийслэл хотоо хөгжүүлэхээр идэвхтэй ажиллаж байгаа та бүхний хичээл зүтгэлийг үнэлж байна. Төслүүдийн явц, ТЭЗҮ, судалгаа зэргээс харахад итгэл үнэмшил төрүүлэхүйц байгаа учир нийгэм, эдийн засгийн өндөр үр өгөөжтэй томоохон төслүүдийг бодит ажил хэрэг болгоход хамтран ажиллахдаа таатай байх болно” гэдгээ илэрхийлэв. Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр БНЧУ-тай Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төсөл, тэр дундаа  метро, трамвай зэрэг дэд бүтцийн төсөлд хамтран ажиллаж, туршлага солилцохыг хүслээ. БНЧУ-ын “Ателиер Цунами” архитектур, бүтээн байгуулалтын компанийг үүсгэн байгуулагч, үйл ажиллагаа хариуцсан захирал Алеш Кртичка дотоодын болон олон улсын зах зээлд 33 жил үйл ажиллагаа явуулсан компанийнхаа туршлагын талаар онцоллоо. Дашрамд дурьдахад, Монгол Улс БНЧУ-тай бизнес, эдийн засгийн хувьд хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Чехийн дагнасан болон хамтарсан хөрөнгө оруулалттай компаниуд 1993 оноос хойш нийт 25.1 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийжээ.

Үзсэн: 3752

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна