Их Британи Улсын Лондон хотноо Японы сумогийн башё боллоо
Башёд мэргэжлийн сүмогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн тэмцээний сүүлийн тав дахь өдөр сумогийн 75 дахь аварга Ооносатотой барилдаж түрүүллээ
Их Британи Улсын Лондон хотноо Японы мэргэжлийн сумо бөхийн холбооны 100 жилийн ойн хүрээнд тойргийн башё боллоо. Башёд мэргэжлийн сүмогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн тэмцээний сүүлийн тав дахь өдөр сумогийн 75 дахь аварга Ооносатотой барилдаж түрүүллээ. Лондон хотноо 34 жилийн дараа дахин зохион байгуулагдсан тус тэмцээнд мэргэжлийн сумогийн 40 бөх барилдсан. 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн, сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн, Тамаваши Б.Мөнх-Оргил, Оонокацү Б.Чойжилсүрэн, Оошёома П.Дэлгэрбаяр, Роога А.Амарсанаа зэрэг зургаан Монгол сумоч анх удаа зодоглож түүхэн амжилт үзүүлжээ.
Үзсэн: 1129
Tweet