Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 07-12-2025
Монгол

Шинэ мэдээ

“Монголчууд: Цаг хугацаагаар аялахуй” хэмээх үзэсгэлэн Цюрихийн Ритберг музейд нээлтээ хийнэ


Densmaa 2025-10-22 12:10

Үзэсгэлэнд морьдын стратегийн ач холбогдол, нум сумны инженерчлэл, аравтын тогтолцоонд суурилсан цэргийн бүтэц зэрэг багтжээ

      Түүх, соёлын хоёр мянган жилийн өв санг багтаасан “Монголчууд: Цаг хугацаагаар аялахуй” хэмээх үзэсгэлэн Цюрихийн Ритберг музейд энэ сарын 23-нд нээлтээ хийнэ. Энэхүү үзэсгэлэн нь Монгол орны түүхэн хөгжил, хот байгуулалтын хувьслыг танилцуулах зорилготой юм. Үзэсгэлэнгээр дамжуулан Хүннү гүрний үүсэл, Төв Азийн тал нутгийг хамарсан түүхэн эзэнт гүрэн, Хүннүгийн үеэс улбаатай, Монголын нийгэм, цэргийн зохион байгуулалт, соёлын хөгжилд гүн нөлөө үзүүлсэн уламжлалыг онцлон харуулах юм. Үүнд, морьдын стратегийн ач холбогдол, нум сумны инженерчлэл, аравтын тогтолцоонд суурилсан цэргийн бүтэц зэрэг багтжээ. “Монголчууд: Цаг хугацаагаар аялахуй” үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилэх юм.

Үзсэн: 3332

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна