Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 07-12-2025
Монгол

Шинэ мэдээ

“Говь Эрдэнэ Кашмер” компани Канад улсын Ванкувер хотод шинэ салбар дэлгүүрээ нээлээ


Densmaa 2025-10-22 12:10

“Говь Эрдэнэ Кашмер”-ийн Канад дахь шинэ салбар дэлгүүрийн нээлт Монгол ноолуурын тансаг чанар, үндэсний үйлдвэрлэлийн үнэ цэнийг дэлхийн түвшинд таниулах чухал алхам боллоо

Монгол Улсын хөнгөн үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгчдийн нэг “Говь Эрдэнэ Кашмер” компани олон улсын зах зээлд гарах стратегийн хүрээнд Канад улсын Ванкувер хотод шинэ салбар дэлгүүрээ нээлээ. 2010 онд байгуулагдан тогтвортой үйлдвэрлэл, үйл ажиллагаагаа явуулан, чанарыг эрхэмлэн дэлхийн 10 гаруй улс орон руу экспорт хийн ажиллаж байна. Ванкувер хот дахь шинэ салбар нь компанийн олон улсын зах зээлд гарах бодлого, Монгол ноолуурын чанар, үнэ цэнийг дэлхийд таниулах зорилтын нэг хэсэг бөгөөд брэндийн хөгжлийн дараагийн чухал үе шат болж байна. Нээлтийн арга хэмжээнд оролцсон зочид Монгол ноолуураар урласан загваруудтай танилцаж, байгальд ээлтэй, дээд зэргийн чанар, тансаг бүтээгдэхүүнүүдтэй биечлэн танилцлаа. “Говь Эрдэнэ Кашмер”-ийн Канад дахь шинэ салбар дэлгүүрийн нээлт Монгол ноолуурын тансаг чанар, үндэсний үйлдвэрлэлийн үнэ цэнийг дэлхийн түвшинд таниулах чухал алхам боллоо.

Үзсэн: 3512

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна