Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 07-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Монголч эрдэмтэн Анна Дамдиновна Цендинад “Хүндэт доктор” цол олголоо


Densmaa 2025-10-22 12:10

Эрдмийн зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн Монгол Улсын түүх, соёлыг судлах, монгол судлалыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн энэхүү цолыг олгожээ

ОХУ-ын монголч эрдэмтэн Анна Дамдиновна Цендинад МУИС-ийн харьяа Монгол судлалын хүрээлэнгийн “Хүндэт доктор” цол олголоо. Эрдмийн зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн Монгол Улсын түүх, соёлыг судлах, монгол судлалыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн энэхүү цолыг олгожээ. МУИС-ийн төв байранд болсон "Хүндэт доктор" цол олгох ёслол  ёслолд ахмад эрдэмтэд, доктор, профессор багш, судлаачид, түүний шавь нар оролцсон юм. Монголч эрдэмтэн Анна Дамдиновна Цендина 1990-2005 онд ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Дорно дахин судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 2005 оноос ОХУ-ын Хүмүүнлэгийн Улсын Их Сургуулийн Дорно дахин ба сонгодог судлалын хүрээлэнд профессор, 2017 оноос Эдийн засгийн ахисан түвшний сургуульд профессороор тус тус ажиллаж байна. Түүний монгол судлалын оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цол олгожээ. Тэрбээр академич Ц.Дамдинсүрэнгийн эрдмийн өвийг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр МУИС-ийн харьяа Монгол судлалын хүрээлэнтэй хамтарсан судалгааг эрчимтэй өрнүүлж, “Ц.Дамдинсүрэнгийн эрдэм шинжилгээний бүтээлийн чуулган” 9 боть, “Монгол Алтангэрэл судар”, “Молон тойны судар”, “Түүхийн бичмэл эх”, “Ц.Дамдинсүрэнгийн гэр музейн монгол ном судрын бүртгэл, “Ц.Дамдинсүрэнгийн гэр музейн төвд ном судрын бүртгэл, “Ц.Дамдинсүрэнгийн гэр музейн монгол төвд судрын цуглуулгын тухай”, “Ц.Дамдинсүрэнгийн өдрийн тэмдэглэл” зэрэг бүтээлийг эрхлэн хэвлүүлжээ.

Үзсэн: 3561

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна