Саппоро хотод суугаа МУ-ын Өргөмжит консул К.Такэүчи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
эдүгээ Монгол Улсын 7 Өргөмжит консул Япон Улсын Хоккайдо, Нийгата, Токүшима, Тояма, Нагоя, Фүкүока, Хирошимад томилогдон ажиллаж байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсын Хоккайдо мужийн Биэ хотын дарга Х.Какүва болон тус мужийн Саппоро хотод суугаа Монгол Улсын Өргөмжит консул К.Такэүчи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Сайд Б.Батцэцэг Монгол Улс, Япон Улсын харилцаа, хамтын ажиллагаа Тусгай стратегийн түншлэлийн өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж буйг тэмдэглээд, энэхүү түншлэлийн “тулгын чулуу” болсон ард иргэдийн найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх, соёл, боловсролын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Өргөмжит консул нар үнэтэй хувь нэмэр оруулж, санал санаачилгатай ажиллаж буйг сайшаав. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд манай улстай байгаль, цаг уурын хувьд төстэй Хоккайдо мужтай аялал жуулчлалыг хөгжүүлэх, ой мод, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зэрэг ноу-хау хуваалцахад онцгойлон анхаарч ажиллахыг хүсэлт болгов. Японы тал Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд хүүхэд, залуучуудын найрамдлын төгөл байгуулах, мод үржүүлэг, газар тариаланг хөгжүүлэх зэрэг цаашид ч Монгол Улстай өргөн хүрээний хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, идэвхийлэн ажиллахаа илэрхийлэв. Дашрамд дурьдахад, эдүгээ Монгол Улсын 7 Өргөмжит консул Япон Улсын Хоккайдо, Нийгата, Токүшима, Тояма, Нагоя, Фүкүока, Хирошимад томилогдон ажиллаж байна.
Үзсэн: 3599
Tweet