Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 07-12-2025
Монгол

Шинэ мэдээ

“Цагаан алт” үндэсний хөдөлгөөн Архангай аймагт


Densmaa 2025-10-24 10:10

Энэ үеэр хангайн бүсээс авсан арьс ширээр хийсэн зарим бүтээгдэхүүний танилцуулга, үзэсгэлэнг дэлгэжээ

“Цагаан алт” үндэсний хөдөлгөөн нь мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих, арьс шир, ноос ноолуурын боловсруулалтыг 30-50 хувьд хүргэх зорилготой. Энэ зорилгын хүрээнд түүхий эдийн бэлтгэлийг Хөдөө аж ахуйн биржээр дамжуулах гэсэн заалтыг хэрэгжүүлэх үүднээс “Арьс ширэн түүхий эд бэлтгэл-2025” хэлэлцүүлгийг Архангай аймагт зохион байгууллаа. Хэлэлцүүлэг нь аймгуудын мал аж ахуй болон хөнгөн, жижиг дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтнүүд, хоршоодыг “Арьс ширэн түүхий эд бэлтгэлийн хэлэлцүүлэг-2025”-д хамруулж, мэдээллээр хангах, чадавхжуулах, биржийн арилжаанд бэлтгэх, давтан сургах замаар түүхий эд бэлтгэлийн чанар стандартыг сайжруулах зорилготой. Хэлэлцүүлгээр Зээлийн батлан даалтын сангаар дамжуулан хөнгөлөлттэй зээлд хамрагдах, Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан түүхий эд бэлтгэх ямар боломжууд байдаг талаар мэдээлэл өгч, санал солилцлоо. Энэ үеэр хангайн бүсээс авсан арьс ширээр хийсэн зарим бүтээгдэхүүний танилцуулга, үзэсгэлэнг дэлгэжээ.

Үзсэн: 4549

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна