Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 07-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Цоохор ирвэсийг хамгаалах олон улсын өдөр тохиож байна


Densmaa 2025-10-24 10:10

Цоохор ирвэс нь өндөр уулын экосистемийн тогтвортой байдал, байгалийн тэнцвэрийг хадгалдаг

Цоохор ирвэсийг хамгаалах олон улсын өдөр тохиож байна. Энэ өдрийг дэлхийд нэн ховор цоохор ирвэсийн экологийн ач холбогдлыг олон нийтэд таниулах, хайрлан хамгаалах үйл хэргийг уриалах зорилгоор тэмдэглэдэг. Маш нууцлаг, үзэгдэх нь ховор цоохор ирвэсийн тоо толгойг нийт 4000 гаруй байдаг, үүнээс хамгийн олон буюу 2500 гаруй нь БНХАУ-д, харин Монголд 2020 оны судалгаагаар 1000 гаруй байгааг тогтоосноор ирвэсийн тоо толгойгоор дэлхийд хоёрт орж байна. Монгол дахь цоохор ирвэсийн тархцын талбай 103,000 км/кв бөгөөд Монгол Алтай, Говь Алтай, Алтайн өвөр говь, Хөвсгөлийн уулс, Хангайн нуруунд харилцан адилгүй нягтшилтай тархжээ. Монгол Улс нь “Дэлхийн цоохор ирвэс, түүний экосистемийг хамгаалах” хөтөлбөрийн хүрээнд цоохор ирвэсийн судалгааг хийж дуусгасан анхны улс болсон юм. Цоохор ирвэс нь өндөр уулын экосистемийн тогтвортой байдал, байгалийн тэнцвэрийг хадгалдаг. Ирвэстэй нутагт аргаль, янгир элбэг байдаг. Туурайтан амьтан олон байвал газрын гарц, бэлчээр, ус сайн байдаг тул эрүүл онгон дагшин нутгийг илтгэнэ. Нутгийн иргэд “өндөр уулын эзэн” хэмээн авгайлдаг цоохор ирвэс хад асгатай өндөр ууланд амьдардаг, хүн рүү дайрдаггүй аж.

Үзсэн: 4558

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна