Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 07-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Манай 2 тамирчин алтан медаль хүртэх болзол хангажээ


Densmaa 2025-10-31 11:10

Хөвгүүдийн 9-10 насны ангилалд “Ирээдүй” даамын академийн тамирчин, СМ Э.Арвин-Эрдэнэ, охидын 9-10 насанд ангилалд Архангай аймгийн тамирчин, СМ Б.Эрмүүнзаяа нар дэлхийн аварга боллоо

Туркийн Анталия хотод 100 буудалт даамын өсвөр, залууучуудын ДАШТ үргэлжилж байна. Тус тэмцээнд 17 тамирчин оролцож байгаа бөгөөд тэмцээн дуусахаас нэг өргийн өмнө манай 2 тамирчин алтан медаль хүртэх болзол хангажээ. Тодруулбал, хөвгүүдийн 9-10 насны ангилалд “Ирээдүй” даамын академийн тамирчин, спортын мастер Э.Арвин-Эрдэнэ, охидын 9-10 насанд ангилалд Архангай аймгийн “Даам Месси” клубийн тамирчин, спортын мастер Б.Эрмүүнзаяа нар дэлхийн аварга боллоо. Б.Эрмүүнзаяагийн хувьд Монголын даамчдаас ДАШТ-ий үндсэн төрөлд хошой аварга болсон анхны тамирчин болж байгаа бөгөөд үүнээс гадна блиц төрлөөр хоёр, рапид төрлөөр нэг алтан медаль хүртэж байв. Харин Э.Арвин-Эрдэнэ ДАШТ-д анх удаа түрүүлж байна. Монголын даамчид өсвөр, залуучуудын ДАШТ-д 1991 оноос эхлэн оролцож байна. Тэд 100 буудалт даамын стандарт төрлөөс 17 алт, 15 мөнгө, 16 хүрэл медаль хүртсэнээс гадна сүүлийн гурван ДАШТ-д багийн дүнгээр тэргүүлсэн байна. 

Үзсэн: 4689

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна