Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 07-12-2025
Монгол

Шинэ мэдээ

2025 оны Японы Гадаад хэргийн сайдын өргөмжлөлийг дуурийн дуучин Окүяма Юмид гардуулав


Densmaa 2025-10-31 11:10

Окүяма Юми 1999 оноос сопрано дуучны хувиар Монголын тайзнаа олон удаа тоглохын зэрэгцээ Японы дуу хөгжмийг Монголд, Монголын дуу хөгжмийг Японд таниулах гүүр болон ажиллаж буй юм

2025 оны Японы Гадаад хэргийн сайдын өргөмжлөлийг дуурийн дуучин Окүяма Юмид гардуулах ёслол Япон Улсын Элчин сайдын өргөөнд болов. Окүяма Юми 1999 оноос сопрано дуучны хувиар Монголын тайзнаа олон удаа тоглохын зэрэгцээ Японы дуу хөгжмийг Монголд, Монголын дуу хөгжмийг Японд таниулах гүүр болон ажиллаж буй юм. 2011 оноос дуулах ур зүйн багшаар ажиллахдаа хөгжмийн боловсролын салбарт ажиллан, монгол шавь нартаа японы дуу зохиол заан сургаж, япон соёлыг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж байна. Түүнчлэн тэрбээр Монголд амьдарч буй япон иргэдийн найрал дууг удирдах, хоёр улс дипломат харилцаа тогтоосны ойн баярт тоглох, Японы ЭСЯ-наас зохион байгуулдаг Цог Жавхлант Эзэн Хааны мэндэлсэн өдөрт зориулсан хүлээн авалтад ая дуугаа өргөх зэргээр хөгжмийн урлагаар дамжуулан Япон, Монголын харилцан ойлголцол, найрамдалт харилцааг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулсаар байна. 

Үзсэн: 4665

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна