Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 07-12-2025
Монгол

Шинэ мэдээ

“Чингис хаан” үзэсгэлэн ирэх оронд Берлинд нээгдэхээр болжээ


Densmaa 2025-10-31 11:10

Саяхан Швейцарийн Цюрих хотын Ритбергийн музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” үзэсгэлэн нээгдэж, Европын үзэгчдэд Монголын түүх, соёлыг сурталчлан хүргэлээ

“Чингис хаан” үзэсгэлэн ирэх оронд Берлинд нээгдэхээр болжээ. Музейн удирдлагууд Пруссийн Соёлын Өвийн Сангийн харьяа Өвөг ба Эртний Түүхийн музейн захирал профессор Маттиас Вемхофф нартай албан ёсны уулзалт хийв. Уулзалтаар ирэх онд Берлинд нээгдэх “Чингис хаан” үзэсгэлэнгийн бэлтгэл ажил, музей хоорондын хамтын ажиллагааны гэрээ болон бусад зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэж, урьдчилсан тохиролцоонд хүрсэн байна. Чингис хаан Үндэсний музей нь 2023 онд Францын Нантын түүхийн музейд “Чингис хаан”-ы тухай олон улсын үзэсгэлэнг, 2024 онд Европын улс орнуудад хадгалагдаж буй Монголын эзэнт гүрний ховор дурсгалуудыг багтаасан “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг Улаанбаатарт дэлгэн үзүүлсэн. 2025 онд Чехийн Прага хотод “Чингис хаан” үзэсгэлэнг зохион байгуулж, Японы Осака хотноо болох “World Expo 2025” үзэсгэлэнд Монголын эзэнт гүрний түүхийг харуулсан үзмэрүүдээрээ оролцож байгаа юм. Мөн саяхан Швейцарийн Цюрих хотын хамгийн том урлагийн музей болох Ритбергийн музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” үзэсгэлэн нээгдэж, Европын үзэгчдэд Монголын түүх, соёлыг сурталчлан хүргэлээ.  

Үзсэн: 4688

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна