Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 07-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ахиулав


Densmaa 2025-10-31 11:10

Зээлжих зэрэглэл сайжирснаар Монгол Улсын гадаад санхүүжилтийн өртөг, зээлийн хүүгийн түвшин буурч, банк, санхүүгийн байгууллагуудын зээлжих чадвар сайжрахад түлхэц үзүүлнэ

Олон улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээний S&P агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B+ эерэг” байсныг түвшин ахиулж, "BB, тогтвортой” болгон сайжруулснаа зарлалаа. Ингэснээр тус агентлагийн үнэлгээгээр Монгол Улсын зээлжих зэрэглэл сүүлийн 13 жилийн дээд түвшинд хүрчээ. S&P агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг сайжруулахад дараах хүчин зүйлс голлон нөлөөлсөн гэж үзсэн байна. Үүнд: Монгол Улсын төсвийн гүйцэтгэл нь 2022 оноос хойш уул уурхайн бүтээгдэхүүний экспортын өсөлтөд тулгуурлан мэдэгдэхүйц сайжирсан. Эдийн засгийн тогтвортой өсөлт болон Засгийн газрын өрийн оновчтой удирдлага нь өрийн ДНБ-нд эзлэх харьцааг бууруулахад хувь нэмэр оруулсан. Дунд хугацаанд Монгол Улсын эдийн засаг тогтвортой өсөж, төсвийн алдагдал ирэх 1-2 жилд харьцангуй бага түвшинд хадгалагдана гэж үзжээ. Зээлжих зэрэглэл сайжирснаар Монгол Улсын гадаад санхүүжилтийн өртөг, зээлийн хүүгийн түвшин буурч, банк, санхүүгийн байгууллагууд болон хувийн хэвшлийн компаниудын зээлжих чадвар сайжрахад түлхэц үзүүлэх төдийгүй гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэх зэрэг ач холбогдолтой юм.

Үзсэн: 4670

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна