Дорноговь аймагт "Урланд ирсэн намар" яруу найрагч, гэрэл зурагчдын хамтарсан үзэсгэлэнг дэлгэлээ
гэрэл зурагчид яруу найрагчдын шүлгэнд зориулж говийн байгалийн сайхан, хүн зоны амьдралыг харуулсан хөрөг зураг, мөн хийсвэр сэтгэлгээний төрлөөр бүтээл туурвижээ
Дорноговь аймагт "Урланд ирсэн намар" яруу найрагч, гэрэл зурагчдын хамтарсан үзэсгэлэнг Сайншанд сумын Музей, сургалт судалгааны төвийн үзэсгэлэнгийн танхимд дэлгэлээ. Энэхүү үзэсгэлэнд гэрэл зурагчид, яруу найрагчид бие биеийнхээ уран бүтээлд шинээр бүтээл туурвин, түүнийгээ олон нийтэд дэлгэн үзүүлсэн байна. Тухайлбал, гэрэл зурагчид яруу найрагчдын шүлгэнд зориулж говийн байгалийн сайхан, хүн зоны амьдралыг харуулсан хөрөг зураг, мөн хийсвэр сэтгэлгээний төрлөөр бүтээл туурвисан бол яруу найрагчид мөн л гэрэлд зурагчдын бүтээлд зориулж шүлэг урлажээ.
Үзсэн: 3479
Tweet