Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 07-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Бүгд Найрамдах Солонгос Улсын Агаар цэвэршүүлэгчдийн холбоотой хамтрана


Densmaa 2025-11-03 12:11

Монгол Улс, БНСУ-ын хооронд агаарын чанарыг сайжруулах чиглэлээр түншлэлийг шинэ шатанд гаргах, хоёр орны байгууллагуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чухал ач холбогдолтой

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар Бүгд Найрамдах Солонгос Улсын Агаар цэвэршүүлэгчдийн холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд агаарын чанарыг сайжруулж, дотоод орчны агаарын чанарыг удирдах тогтолцоог бүрдүүлж, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж байна. Түүнчлэн талууд харилцан хүндэтгэл, итгэлцэлд тулгуурлан хүний болон материаллаг нөөцийг хуваалцах, хамтран ажиллах замаар Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах, бодлого, технологийн дэмжлэг үзүүлэх, сургалт, мэдээлэл солилцох зэрэг олон улсын хамтын ажиллагааны тогтолцоог хөгжүүлэх юм. Хамтын ажиллагаа хүрээнд агаарын чанарыг удирдах, сайжруулахтай холбоотой технологи болон бодлогын дэмжлэг үзүүлэх, агаарын чанартай холбоотой туршилт, хэмжилтийн төв байгуулахад хамтран ажиллана. Мөн агаар цэвэршүүлэгч төхөөрөмж нийлүүлэх замаар дотоод орчны агаарын чанарыг сайжруулах зэрэг орно. Хамтын ажиллагааны энэхүү санамж бичиг нь Монгол Улс, БНСУ-ын хооронд агаарын чанарыг сайжруулах чиглэлээр түншлэлийг шинэ шатанд гаргах, хоёр орны байгууллагуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чухал ач холбогдолтой.

Үзсэн: 3480

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна